Харилцааны эрүүл мэндийг хэмжээрэй!
ТААШААЛ АВААРАЙ, ТАНЫ ХАРИЛЦАА ЭРҮҮЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ НЬ ТАНЫ ХАМТРАГЧ...
-
таны шийдвэр, хүсэл, сонирхлыг хүндэлдэг
-
таны найз нөхөд, гэр бүлийг хүлээн зөвшөөрдөг
-
танд итгэдэг
-
та сэтгэл хангалуун байхад баярладаг
-
та хоёр хамтдаа хийх зүйлдээ санал нийлдэг
Та хоёр харилцан хүндэтгэлтэй байдаг. Хэдийгээр маргадаг ч айдаггүй.
БОЛГООМЖТОЙ БАЙ, ЗОГСОО ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ, ХЭРВЭЭ ТАНЫ ХАМТРАГЧ...
-
уурлаж бухимдсанаасаа болж өдрүүдээр таныг үл тоомсорлодог
-
ямар нэгэн зүйлийг хийхээс татгалзвал танд шахалт үзүүлдэг
-
таны үзэл бодол, төлөвлөгөөг дооглон элэглэдэг
-
олон нийтийн газар таныг доромжилж, гутаадаг
-
үргэлж атаархаж, өмчлөх гэж оролддог
-
танд худлаа ярьж, хууран мэхэлдэг
-
таны гадагш гарах, хувцас, нүүр будалтыг хянадаг
-
таны мессеж, цахим шуудан уншиж, апп-уудыг шалгадаг
-
таны нүцхэн зургийг явуулахыг шаардаж байгаа
-
таныг найз нөхөд, гэр бүлээс чинь тусгаарладаг
Юу болж байгааг нь ердийн зүйл биш. Энэ таны буруу биш бөгөөд та энэ байдлыг тэвчих, эсвэл хүлээн авах шаардлагагүй.
ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ, ТУСЛАМЖ ХҮСЭЭРЭЙ, ХЭРВЭЭ ТАНЫ ХАМТРАГЧ...
-
таныг зэмлэхэд тэнэг гэж дуудаж байгаа
-
ямар нэгэн зүйлд дургүйцэх үедээ уурлаж уцаарладаг
-
“таны буруугаас болж” амиа хорлоно гэж заналхийлдэг
-
порнографийн материалыг үзэхийг тулгадаг
-
таны нүцгэн зургуудыг тараана гэж заналхийлдэг
-
таны зөвшөөрөлгүйгээр интим хэсгүүдийг тань хүрдэг
-
таныг түлхэх, чирэх, алгадах, сэгсрэх, цохих
-
танд хүчээр бэлгийн харьцаанд орохыг тулгадаг
-
танд зэвсгээр заналхийлж, алахаар сүрдүүлдэг
Анхаар, та гарцаагүй хүчирхийлэлд өртөж байна. Ганцаараа битгий үлдээрэй, нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй.